Японы өргөн хэрэглээний төлбөрийн систем
Хэдэн хоногийн өмнө дэлгүүрээс хүнсээ цуглуулан банкны картаар худалдан авалт хийх гэсэн чинь болсонгүй ээ. Гайхаад учрыг нь асуувал Японд зөвхөн кредит эсвэл дебит картаар ПОС терминал дээр үйлчлүүлдэг гэнэ. Банкны картны нөгөө нэр нь cash card. Үүнийг зөвхөн АТМ-с бэлэн мөнгө авах, бэлэн бус шилжүүлэг хийхэд ашиглах агаад минийх тэр карт нь болж таарав. Дээрээс нь loan card гэж энд байна. Тэр нь Монголоор бол зээлийн эрхтэй дебит карт. Японд ПОС терминал дээр зөвхөн дебит эсвэл кредит картаар л гүйлгээ хийх боломжтой гэж Япон анд хэлэв. Хэдий технологийн хувьд бүх юм энд нээлттэй ч эрсдлээс шалтгаалаад төлбөрийн сувгуудаа ийнхүү хязгаарласан ажээ. Иймээс Японд дебит карт өргөн хэрэглээ биш бөгөөд үүний оронд FeLiCa буюу гар утсан дээр суурилсан төлбөрийн цахим суваг ихэд хүчээ авч буй. Үүнийгээ тэд e-Money хэмээх бөлгөө. Мөн хэд хоногийн өмнө “Mobile Business Strategies” хичээлийн шугамаар Токио руу энэхүү танилцах аялалыг хийгээд ирсэн юм. Японы гурав дахь том мобайл оператор SoftBank-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, wireless төлбөрийн системийн үндсэн гол тоглогч болох FeliCa компанийн ерөнхийлөгч, гар утасны контентийн бизнес хийдэг Герман компанийн захиралуудтай тус тус уулзаж тун сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.
SoftBank-ийн дэд ерөнхийлөгчийн насыг таагаад 40-тэй гээд хэлсэн чинь 70-тай “хөгшин” болж таараад. Шоконд оров. Байгаа төрх, танилцуулга хийж байгаа стиль зэрэг нь Монголоор бол 40 эргэм насны компанийн захиралтай яг ижил. Өөрийгөө ядаж 40 хүртлээ биеэ “гуа сайхан” талаас нь энэ хүн шиг ариг гамтай авч явж чадах уу гэж бодсон чинь тун чиг эргэлзээтэй. Уг компани нь нийт 108 охин компанитай, 21,000 ажилтантай бөгөөд 1981 онд байгуулагдаж байжээ. Босс нь Солонгосын 3-р үеийн эрлийз хүн байдаг юм билээ. Yahoo-ийн Jerry Yang-ийг бизнесээ эхэлж байхад нь хөрөнгө оруулалт хийж туслан өдгөө түншийн зузаан харилцаагаа хадгалж буй юм байна. Гүүглээс илүү Яахүү Японд өргөн хэрэглэгддэг нь магадгүй энэхүү эрхэмийн нөлөө байж болохоор. Хамгийн сүүлийн амжилт нь iPhone-ийг Японы зах зээлд нэвтрүүлэн ёстой “цусыг нь хольж өгч” байна. iPhone амжилттай зарагдсан гадаад улсуудыг Япон улс буюу SoftBank өнөөдөр дэлхий дээр тэргүүлж байна. Яг хэдийг зарсан бэ гэсэн асуултыг ихэд эмзэг хүлээж авч хариулах боломжгүй бизнесийн нууц гэсэн болой. Ямар ч байсан энд iPhonism гэдэг нэр томъёо гараад бузгай удаж байнам.
Үнэндээ би гар утасны бизнес ийм “секси”, сонирхолтой гэж ер бодож яваагүй байжээ. Хорхой хүргээд байхаар нь мэдээлэл цуглуулан базах гэж оролдлоо. Зах зээл нь хумигдаж буй орчинд Япончууд хэрхэн мөнгө хийж буйг гар утасны компаниудын бизнес загваруудаас нь харж болж байна. Маш сонирхолтой байлаа. Японыг Монголтой адилхан cash based society гэж Харвардын их сургуулийн профессор Бенжамин ба Андрей нар өнгөрсөн оны 5 сард бичсэн кэйс дээрээ онцолж бичсэн байна. Өөрөөр хэлбэл 2007 онд Япончууд нийт худалдан авалтынхаа 80% гаруй хувийг бэлэн мөнгөөр хийсэн байх юм. Наран улсын 127 сая иргэд нийт 273 сая төлбөрийн карт эзэмшиж байгаагийн дөнгөж 7% хүрэхгүй хувь нь кредит карт байх ажгуу. Мерчантууд нь кредит карттай хүмүүст үйлчлэх нэг их дуртай биш бололтой. Учир нь банкууд үйлчилгээний байгууллагаас 2-7%-ийн шимтгэл гүйлгээ болгоноос суутгана. Түүнчлэн хэдхэн жилийн өмнөөс л Япон улс зээлийн нэгдсэн системтэй болсон гэдгийг сонсоод бараг шоконд оров. Эдгээр шалтгаанууд нь e-Money үүсэх үндсэн хөрс нь болсон бололтой. Японы гар утасны хэрэглээ хэр тухай энд хальт бичсэн буй. Японд нийт гар утас хэрэглэгч нарын 99.7% нь дараа төлбөрт, дөнгөж 0.3% нь урьдчилсан төлбөрт. Маш сонирхолтой бүтэц! Энэ ондоо багтаад Гүүглийн андройд технилогийг Японы хоёр ч мобайл оператор нэвтрүүлэхээр ажилдаа ороод байна.
Цахим мөнгө буюу E-Money нь үндсэндээ төлбөрийн карт болон гар утсанд суурилагдсан чип бөгөөд Wireless хэлбэрээр мэдээлэл солилцон төлбөр гүйцэтгэх хэрэгсэл юм. Хэдий цахим мөнгө 2001 оноос Японд хэрэглэгдэж эхэлсэн ч өнөөдөр энэ чиглэлээрээ дэлхийн дугаар нэг улс болсон байна. Инээдтэй зүйл нь Монголд олон тусдаа картын системуудыг банкууд малладаг шиг Японд цахим мөнгөний 8 том тусдаа сүлжээ байна. Тухайлбал Edy, Suica, Quicpay, iD, Pasmo, Nanaco, Waon, Icoca гэх мэт. 2008 оны байдлаар Японы хүн амын 60% гаруй хувь нь цахим мөнгийг хэрэглэж байсан баримт байна. Төлбөрийн карттай адил цахим мөнгө нь урьдчилсан төлбөрт буюу дебит карт, дараа төлбөрт буюу кредит карт гэдэг шиг хоёр үндсэн хэлбэртэй болоод энд удаж буй ажгуу. Хамгийн сонирхолтой энэхүү цахим мөнгөний үйлчилгээг банк, санхүүгийн байгууллагууд биш харин гар утасны компаниуд, төмөр замын компаниуд, томоохон дэлгүүрүүд харилцагч нарт үзүүлдэг байх юм. Дараагийн инээдтэй зүйл нь Монголд нэг үйлчилгээний байгууллагууд дээр олон банкны олон төрлийн ПОС-ууд байдаг шиг энд нөгөө 8 цахим мөнгөний компаниудын тус тусдаа цахим уншигч нар нь байх юм. Мерчантууд нь үүнийг мобайл операторуудаас түрээсээр хэрэглэдэг ба нэг ПОС-ийн үнэ нь 60,000-100,000 иэн орчимд байна. Бүдүүн бааргаар харьцуулбал Монголын төлбөрийн картын системийн өнөөгийн байдал ба Японы цахим мөнгөний системийн өнөөгийн байдал тун чиг адилхан санагдмой.
Дээрх бүх найман цахим мөнгөний систем нь FeLiCa технологийг хэрэглэдэг юм байна. Үүнийг анх Sony корпораци зохион бүтээсэн бөгөөд одоо ч энэхүү компанийн гол хувийг эзэмшдэг. Дараагийн гол хөрөнгө оруулагч нь Японы хамгийн том мобайл оператор болох NTT DoCoMo. Бид танилцах аялалын үеэр танилцуулга хийж байсан менежер залуугийн гар утасыг нь ашиглан Starbucks ба MacDonald’s-р үйлчлүүлж үзсэн юм. Яг л contactless төлбөрийн карт гэсэн үг. Энд тэндгүй гар утсан дахь цахим мөнгөө цэнэглэх машинууд байж байна. Чухам энэхүү технологи нь банкуудын дебит картыг зах зээл дээрээс шахан гаргаж буй бололтой. FeLiCa нь 2,700 жилийн өмнө анх үүссэн түрийвчийг гар утас болгон зорилготой ажиллаж буй ч санхүү болон зарим бизнесийн мэдээллээ дэлгэх нэг их дуртай биш байв. Үүнийг нь бид бизнес нь санасан зоргоор нь амжилттай явахгүй байгаа юм байна гэж таав. Үнэндээ бизнес загварыг нь нэг их сайн ойлгоогүй. Ямар ч байсан нөгөө 8 компанидаа системээ өгч loyalty fee авч амьдарч байгаа юм билээ. Энэ нь нийт орлогынх нь 70%-ийг эзэлдэг ажээ.
Мөн хэдэн долоо хоногийн өмнө Qualcomm-ийн дэд захирал ирж анги дээр лекц уншсан юм. Тоёото-гийн дараа хоёрт ордог Японы том компани боловч баргийн хүн үүнийг нь мэддэггүй. Чухам Qualcomm хэмээх хагас дамжуулагч үйлдвэрлэгч компанийн ачаар 10 жилийн өмнө Нокиа ба Моторола хоёрын дарангуйлалд байсан гар утасны зах зээл задарч одоо хэдэн зуун гар утас үйлдвэрлэгч нар дэлхий дээр өрсөлдөж байна. Мань эрийн хэлж буйгаар гар утас, компьютер, гэрийн цахилгаа хэрэглэлүүд нэгдэж нэг төхөөрөмж болох үе шат эхэлсэн агаад энэхүү төсөл дээр ажиллаж эхэлсэн тухайгаа хэлж байв. Леново Skylight гэж нэрлэгдэх iPad-тай адилхан зөөврийн төхөөрөмж бүтээсэн бөгөөд үүний хагас дамжуулагч дээр мөн хамтран ажилласан бөгөөд одоо HP-ийнхан Андройд дээр суурилсан зөөврийн компьютер гаргах төсөл дээр мөн оролцож буйгаа хэлж байв. Мөн батерей шаарддаггүй кристаль дэлгэц аль хэдийн зах зээлд гарсан байна. Эрвээхэйн далавчийг нарны гэрэлд янз бүрийн өнцгөөс харахад төрөл бүрийн өнгөөр солонгорч харагддаг үзэгдэл дээр үндэслэн энэхүү технологийн нээсэн байх аж. Технологи, тэр дундаа гар утасны бизнес маш сонирхолтой санагдаад эхлэв!
- Гар утсаараа төлбөрөө хийдэг болж байгаа
- Views
- Дэлхий дээр гар утас хэрэглэдэг нийт иргэдийн 3 орчим хувь нь Япончууд байдаг бол харин 3G технологи бүхий гар утасны дэлхийн нийт хэрэглэгчдийн 33 хувийг Япон улс дангаараа эзэгнэж байна. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлийн үеийн технологийн түүчээ гэсэн үг. Энэ улсад гар утас хүмүүсийн өдөр тутмын хэрэгсэл биш бүр амьдралын үнэ цэнэ нь болсон гэж хэлж болохоор юм. Яагаад гэвэл Японд гар утасгүй хүнийг дотоож өмсөөгүй хүнтэй адилхан гэж ярьдаг юм билээ. Түүчлэн сая нэг сонирхолтой судалгаа явагдаж дүн нь гарав. Амьдрал, карьерийг нь шийдэх чухал уулзалтанд явж байгаад гэнэт та гар утсаа гэртээ мартсанаа санажээ. Буцаж яваад гар утсаа аваад уулзалтаасаа хоцрох, эсвэл таслах, үгүй бол гар утасгүйгээр нэг өдөр болохын алийг нь сонгох вэ гэсэн чинь судалгаанд оролцсон Япончуудын талаас илүү хувь нь гэр рүүгээ явж гар утсаа авна гэсэн байдаг байгаа. Өөр нэг судалгааны дүнг харж байхад жилийн 365 хоногийн 85-аас дээш хувьд гар утас эзнийхээ халаасанд эсвэл гараа сунгаад авах зайнд байдаг гэсэн байсан. Энэ нь Японд төдийгүй Монголд ч адилхан байгаа байх.
-
- Энд ирээд анзаарсан бас нэгэн сонирхолтой зүйл нь QR код гээд зүйл байна. Баар кодны дараагийн ахисан матрикс түвшин буюу хоёр хэмжээст код. Бүтээгдэхүүний сав, баглаа боодол, төлбөрийн баримт, зар сурталчилгааны самбарууд дээр хаа сайгүй байх. Үүнийг нүдээрээ хараад юу ч ойлгохгүй. Японд байгаа бараг бүх гар утаснууд баар код, QR код уншдаг функцтай байдаг. Камераар зураг авч буй мэт гар утсаараа тухайн хоёр хэмжээст код дээр хэдэн хором барихад автоматаар тухайн компанийн вэб хуудас, блог, цахим мэдээллийн сан руу нэвтэрнэ. Сүүлийн үед хүмүүс нэрийн хуудсан дээрээ вэб, блог хаягнийхаа оронд QR код хэвлэдэг болсон байна. Энэхүү кодыг үүсгэхэд ямар ч асуудал байхгүй. Энэхүү хуудсаар ороод вэб хаягаа өгөхөд энэхүү код үүсгэдэг тусгай вэб хуудсууд байгаа тул та ч гэсэн өөрийн гэсэн QR кодтой болох боломжтой байх нь.
-
- Ирэх арван жилд гар утасны эрин үе болно гэж эндэхийн мэргэжилтэн, судлаачид ярих юм билээ. Учир нь гар утсаар зөвхөн ярих төдийгүй төрөл бүрийн форматтай өгөгдөл, мэдээлэл дамжуулах, радио сонсох, ТВ үзэх, интернэтэд холбогдон компьютер дээр хийдэг бүхий л ажлыг компьютер дээр байдаг бүхий л програмыг ашиглан хийх боломж нэгэнт бүрджээ. Дээрээс нь сайн гар утастай байхад нэмж зургийн аппарат, видео камер ч худалдан авах хэрэггүй болоод удаж байна. Түүчлэн гар утас төлбөрийн хэрэгсэл болоод удаж байна. Банкны олон карт, бэлэн мөнгө халаасалж явах шаардлагагүй болсон гэсэн үг. Энэхүү супер боломж нь хүмүүсийн хооронд мэдээлэл дууны хурдаар дамжих боломжийг олгож байна. Тун удахгүй гар утас, интернэтээр үнэр дамжуулдаг болсон гэвэл би лав хувьдаа гайхахгүй.
-
- Саяхан Google компани андройд технологи дээрээ суурилсан гар утас зах зээлд гаргахаа зарлаад байна. Энэ нь iPhone-ийн хамгийн том өрсөлдөгч болох бөгөөд Samsung ч гэсэн андройд дээр суурилсан Smart Phone дээр хамаг хүчээ хаяхаар шийдсэн тухайгаа цахим хуудас дээрээ зарласан байна билээ. Энэхүү технологийн “аюумшигт” өрсөлдөөн нь гар утасны компаниудын хүрээнээс удахгүй хальж гар утас үйлдвэрлэгч нь ТВ, радио, дижитал болон видео камер үйлдвэрлэгч нарын хамгийн хүчтэй өрсөлдөгч болох магадлал тун өндөр байна гэж би хувьдаа харж эхлээд байгаа. Магадгүй гар утасны компаниуд (үйлдвэрлэгч биш үйлчилгээ үзүүлэгч буюу provider) хэдэн жилийн дараа Цахилгаан станц, Ус суваг ашиглалтын газар, Дулаан Өргөө компаниуд шиг үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц онцгой буюу монополь байгууллагууд болох биз ээ. Магадгүй аль хэдийн болсон байх. Үүнээс болж зарим хүмүүс мэдээллийн аюулгүй байдал, хувь, хувьсгалын нууцлалын асуудлийг сөхөн гаргаж хүчтэй маргаан дэлхий даяар өрнүүлж байна. Хүний хурууны хоёр хээний завсарт багтах тийм жижигхэн чипийг Хитачи хэдэн жилийн өмнө гаргасан юм билээ. Энэхүү чип нь гар утсанд суурилагдахаас гадна бүхий л юманд суурилагдан янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Маш жижиг хэмжээтэй тул залгиад өөрийнхөө биеийн дотоод эрхтэний бүхий мэдээллийг дамжуулан авах, хүүхдийнхээ биенд нь наагаад хаана явааг нь track хийх гэх мэт. Энэ бүх үйлчилгээ энд байх ажгуу.
-
- Ердөө хэдхэн жилийн өмнө нь бид нар энэ боломжуудгүйгээр яаж “болгоод” байсан юм бол гэж заримдаа гайхах. Гар утасны хөгжлийн хувьд Монгол ба Японы хооронд тэгтлээ тасарчихсан зөрүү алга. Дээр дурдсан QR код энэ тэрийг эс тооцвол. Аан тийм. Үйлчилгээний байгууллагууд гар утас руу хөнгөлөлтийн купон явуулдаг юм билээ. Жишээ нь, MacDonalds ийм, тийм бургерийг энэхүү мессежийг үзүүлээд хямдралтай аваарай гээд маркетинг хийдэг. Монголын гар утасны компаниуд тун удахгүй эдгээрийг эх орондоо нэвтрүүлэх биз ээ. Аль оператор нь Гүүглийн андройд утасны анхдагч болох вэ гэдэг нь их сонирхолтой буй.
-
Уул нь хэсэг хугацаанд ч болтугай гар утасгүй байюу гэсэн энд гар утасгүй бол дээрх бүх боломжийг алдаж буй тул ирэх долоо хоногоос гар утас авахаар шийдэв.
Японы гар утасны зах зээл дээр 3н том компани өрсөлддөг 4ч гэж хэлж болно.
Au by KDDI, NTT DOCOMO, Softbank, ЕMobile энэ 4-ыг хамгийн түгээмэл ашигладаг..
Японд утасыг эхлээд авахад 0円 байдаг нь хамгийн сонирхолтой.. Монголд утас авахдаа шууд очоол авчихдаг дараа нь компаниа сонгодог бол энд та компани аа эхлээд сонгочоод дараа нь утсаа сонгоно..
Softbank-наас эхлий олон жилийн туршлага утгагүй хямд үнийг санал болгоно... Урьд нь бид нар сайн мэднэ дээ vodafone гэж утас нэг хэсэг нэлээн мод нд орж байгаад алга болсондоо. тэр компани чинь нэр усаа солисиймуу яасын гэнэт л ийм юм болцон хэхэ... 2007 оны сүүлээр Softbank гэж албан ёсоор гарч ирсэн.... Сүлжээ нь дотроо шөнийг 11ээс өглөөны 6 аас бусад цагаа үнэгүй ярина. С-майль үнэгүй бичнэ.. Нэг сонин юм нь үнэгүй яриад байгаа мөртлөө яаж ийгээд овоо төлбөр гарчихаад байдаг ,,.Утаснууд нь тийм ч гоё биш хуучны vodafone ыг бодвол арай л муу гэж хэлж болхоор...
Ганц гайгүй утас нь бид бүхний харцийг булааж байгаа Iphone гэдэг утсыг энэ компани зардаг... Миний танидаг нэлээн олон хүн Iphone оос болоод Softbank хэрэглэдэг болсон.... Ерөнхийдөө 1 иймэрхүү...VODAFANE байж байгаад Softbankгэсэн нэртэй болсон
Энэ сүүлийн хар утас миний барьж байсан утас ерөнхийдөө үзэмжнээс бусад нь хог гэж хэлэхэд болно...
_________________
• Moderator
Joined: May.07.08 12:50 pm
Posts: 15031
Location: Токио
AU by KDDI энэ компани түүх нтрыг бол нээх сайн мэдэхгүй.. Миний мэдэхээр хамгийн хямд гэдэг зүйл энд л байдаг байх...
Би энэ компаниар үйлчилүүлдэг.... Утаснууд нь их дажгүй... Бидний дуртай Sony EriCcSon компанитай хамтарч ажилладаг бололтой... Ихэнх утаснууд нь өндөр чанартай камертай... Нэлээдгүй олон төрлийн утсыг нь Sony EriCcSon хийдэг.
Надад хамгийн их таалагдаад байгаа нь интернэтыг хэдэн ч цаг ашигласан сарын төлбөр 4000 хэдэн билээ 円 байдаг.
Японд цаг тутамд утсыг ашигладаг ном унших, галт тэрэг,метроны хувиар харах, ямар нэг газрыг олох г.м... /Би бол байнга/
Миний мэдэх хамгийн гоё утаснуудыг хийдэг утаснууд нь үнэхээр өөлөх юмгүй...
Нэг онцгүй юм нь утсан дээрээ хүссэн мр3 файлаа хийгээд сонсоод, хүнд тараагаад, дуудлаган дээрээ тавиад байж болдоггүй сул талтай... Хэрэв өөрийнх нь сайтаас мөнгө төлж татах юм бол болно лдоо.. Гэхдээ ингэж дуу татвал төлбөр утгагүй өндөр гарна... Дараа AU by KDDI компанаас санал болгодог утаснуудыг танилцуулна... Нөгөө хоёрыг нь танилцуулсныхаа дараа..
_________________
..Shut up B!tch..
Last edited by Therion. on Aug.29.09 9:15 pm, edited 2 times in total.
Top
Therion. Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар, тусламж зөвлөгөө
Posted: Aug.28.09 11:46 pm
• Moderator
Joined: May.07.08 12:50 pm
Posts: 15031
Location: Токио
Өнөөдөр Докомо г нэлээн судаллаа.. Энэ нэрний утга нь "ХААНА Ч" гэсэн утгатай.. Нэлээн үнэтэй мөртлөө эрх чөлөөтэй л юм. Зарим нэг утас нь бүр Метронд хүртэл болдог гээд боддоо.. Дотроо дөрвөн өөр төрлийн утаснуудтай.
docomo STYLE series гэдэг нь залуучуудад зориулсан ганган янз бүрийн өнгөтэй гээл ер нь залуусд зориулсан.
docomo PRIME series гэдэг нь үзүүлэлт өндөртэй камер нь сайн ч юмуу? Ер нь бол Утаснаас өөр юмаар ашиглахад бараг дээр гэж хэлмээр.
docomo SMART series Энэ бол зүгээр л бизнесман үүдэд зориулсан нимгэн, Классик өнгөтэй. Чамин тансаг.
docomo PRO series Энэ бол ердөө л Pocket-pc нүүд. Комютердээр хийж болох бүх л зүйлийг хийж болно.
Чанарын хувьд бол ярих юм байхгүй... Японд бараг номер нэг гэж хэлхэд маргаад байх хүн тийм олон байхгүй л байна...
--------------------------------------------------------------------------------------------------
EMOBILE бол ер нь docomo PRO series тэй төстэй.. Ихэвчлэн янз бүрийн Pocket-pc тэй... Утаснууд нь жоохон үнэтэй...
Гэхдээ үнэндээ л тасарцан гэмээр Pocket-pc нүүдтэй... Утасны компаниас гадна интернет суурин ба Хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компани... Тийм ч их хүн ашигладгүй... Утас гэхээсээ илүү интернэт ажил төрлөө амжуулах гэж хүмүүс ихэвчлэн хэрэглэдэг юм шиг санагдсан...
_________________
..Shut up B!tch..
Top
Therion. Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар, тусламж зөвлөгөө
Posted: Aug.29.09 12:00 am
• Moderator
Joined: May.07.08 12:50 pm
Posts: 15031
Location: Токио Эдгээр компаниудын утсан дээр өөрсдийн компани лого байгааг анзаарсан байх.. Бүгд GSM системээр ажилладаг..
CDMA болон SIM Card ашигладгүй утас гэж байхгүй.... Өөрсдийн гэсэн давуу талтай.
Жишээ нь Докомо гэхэд "Хаана ч" гэдэг үгийн утгыг гаргаж чаддаг, Шүршүүрт хүртэл ашиглаж болдог утас байдаг.. Ус нэвтэрдэггүй гэсэн үг..
Жоохон яршигтай нь хүний утасанд өөрийн SIM Card ыг хийж ашиглаж болдгүй нь хэцүү.. Энэ нь бас гар утасны хулгай гэдэг юм японд гардгүй гэсэн үг... /Монголын утасны компаниуд санаа авмаар юмаа. Монголд утасны хулгай дэндүү гардий шд.../ Асуух юм хум байвал асуугаарай Би EMOBILE аас бусад 3ыг нь хэрэглэж үзсэн.
_________________
..Shut up B!tch..
Top
8n odoi Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар, тусламж зөвлөгөө
Posted: Aug.29.09 12:10 am
Асуулт Самбар
Joined: Jan.14.09 5:10 pm
Posts: 6864
Location: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ... Японд зарагдаж байгаа утас энд сүлжээ нтр нь таардымуу?
_________________
Хайртай
Top
Therion. Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар, тусламж зөвлөгөө
Posted: Aug.29.09 12:23 am
• Moderator
Joined: May.07.08 12:50 pm
Posts: 15031
Location: Токио Эхлээд өөрийнхөө одоо барьж байгаа утсыг танилцууля.
AU by KDDI компаниас гаргасан 2009 оны 7р сарын загвар утас.
Sony Ericsson Premier3 Walkman Phone
Гурван өөр төрлийн өнгөтэй.
Энэ 3. Сайхан том дэлгэцтэй.. Өөрийн сетүүд нь үнэндээ л гоё..
Жижиг Speaker тэй суурин цэнэглэгч./зургийг дараа оруулна./
Walkman чихэвч
2GB SDCARD
стандарт USB залгуур
Танилцуулга болон таниулах CD. Энэ нэг гэм нь япон үйлдлийн систем дээр л суудаг нь жоохон онцгүй..
Мөн хэнд ч хэрэггүй ном.. Ягаад хэнд ч хэрэггүй гэхээр хэн ч энэ номыг уншиж үздэггүй... Энэ номонд гар утас ашиглах анхан шатны заавар л байдаг...
За одоо утсандаа орий. Walkman Phone болхоор мэдээж утсан дээрээ Нэлээн их багтаамжтай/миний хувьд их гэж бодож байгаа./ 500МВ багтаамжтай. Өнгө үзэмжний хувьд ярилтгүй.
Мөн Theater Mode буюу хөндлөнгөөр нь дэлгэж болдог...
Энэ тохиолдолд ФМ радио, ТВ, Хөгжим, Зураг үзэх, Цаг гарах г.м. Функцийн хувьд яг л Энэ компани зардаг Sony Ericsson маркын утаснуудтай адил гэхдээ өөрийн гэсэн өвөрмөц Theme болон бусад зүйлстэй.. Үзүүлэлт өндөртэй.. Кам нь жоохон муу санагдсан 3.2MegaPixels сүүлийн үед бүр 10MegaPixels гараад байна шүү дээ.. Гэхдээ ганц энэ асуудлаас болж ийм утаснаас татгалзаж чадсангүй дээр нь одоо бүр үнэгүй болсон болхоор сар болгон утасны мөнгө төлөхгүй ярьсан мөнгө болон бусад үйлчилгээний мөнгөө л төлнө.. Японд ер нь утаснууд маш хурдан хямдардаг, Дараагийн загвар гарлаа л бол хямдраад сарын дараа гэхэд үнэгүй болдог сайн талтай... Би өөрөө алтан шаргал өнгийг сонгосон... Байнга л хар өнгөтэй утас барьдаг дандаа эвдэлдэг гээдэг байсан болхоор өнгийг нь солиод үзий гэж бодоод..
Эцэст нь гэж хэлэхэд Энэ утас японоос өөр улсад зарагдахгүй. гэдгийн анхаарна уу.
_________________
..Shut up B!tch..
Last edited by Therion. on Aug.29.09 12:34 am, edited 1 time in total.
Top
8n odoi Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар, тусламж зөвлөгөө
Posted: Aug.29.09 12:27 am
Асуулт Самбар
Joined: Jan.14.09 5:10 pm
Posts: 6864
Location: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ... За яиар ч гоё утасав...
Хэд гэхүү энэ?
Надаа хямдхан утас явуулаарай... Таньдаг гээд ай... хэхэ
_________________
Хайртай
Top
Therion. Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар, тусламж зөвлөгөө
Posted: Aug.29.09 12:27 am
• Moderator
Joined: May.07.08 12:50 pm
Posts: 15031
Location: Токио 8n odoi wrote:
Японд зарагдаж байгаа утас энд сүлжээ нтр нь таардымуу?
Сүлжээ бол таарна утас бүрэн ашиглагдахгүй.. Ер нь японоос утас авчирч Монголд барина гэдэг бараг худлаа..
Au by KDDI утсандаа ганц сим карт уншихаар хийдэг...
ЕMobile , NTT DOCOMO хоёр ч бас нэг төрлийн хамгаалалттай гэж бодож байна.
Юуны тулд Sell Only Japan билээдээ.
8n odoi wrote:
За яиар ч гоё утасав...
Хэд гэхүү энэ?
Надаа хямдхан утас явуулаарай... Таньдаг гээд ай... хэхэ
Нэг хүн нэг компаниас нэг л утас ашиглах боломжтой, Утасыг дангаар нь зардаггүй. Ихэвчлэн үнэгүй байдаг.
Би энэ утсыг модноос гараад үнэгүй болхоор нь авсийн.
_________________
..Shut up B!tch..
Top
8n odoi Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар, тусламж зөвлөгөө
Posted: Aug.29.09 12:31 am
Асуулт Самбар
Joined: Jan.14.09 5:10 pm
Posts: 6864
Location: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ... Аан ойлголоо...
Чи наанаа хэдэн жил болох уу?
Тэр болтол наад утсаа барих уу?
Дахиад шинийг авах уу?
_________________
Хайртай
Top
Therion. Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар.
Posted: Aug.29.09 12:33 am
• Moderator
Joined: May.07.08 12:50 pm
Posts: 15031
Location: Токио Энэ утаснаасаа уйдвал солиулий шд. Нэлээн олон жил болно Би 2 жил гэрээ хийсэн.
Угаасаа утас авахад 2жилээр гэрээ хийдэг.
_________________
..Shut up B!tch..
Top
8n odoi Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар.
Posted: Aug.29.09 12:36 am
Асуулт Самбар
Joined: Jan.14.09 5:10 pm
Posts: 6864
Location: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ... Аан...Sony Ericsson ч гоё утас шүү...
Би бол үнэнч фен нь шд хэхэ...
_________________
Хайртай
Top
funnyboy Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар.
Posted: Aug.29.09 12:40 am
Дархлагдсан Гишvvн
Joined: May.10.05 1:13 pm
Posts: 1258
Location: Stay away from me!!!!!!!!!!! japand 3g iphone hed gedgiin be medeh hun bna u
Top
Therion. Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар.
Posted: Aug.29.09 12:43 am
• Moderator
Joined: May.07.08 12:50 pm
Posts: 15031
Location: Токио Японд утас дангаар нь зардаггүй ээ гэж. Ямартай ч эхлээд авахад нэг ч ен төлөхгүй авна.
гэрээний дагуу дугаар нтртэй нь авбол 2 жилээр гэрээ хийвэл ¥960 сар болгон төлнө. Аваад мурьна гэсэн ойлголт байхгүй..
_________________
..Shut up B!tch..
Top
Therion. Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар.
Posted: Aug.29.09 12:52 am
• Moderator
Joined: May.07.08 12:50 pm
Posts: 15031
Location: Токио За бас нэг сонирхол татаад байгаа утас.. 2009 оны 8н сард гарсан утас.
KDDI au Sharp Waterproof Solar Phone.
KDDI au компаниас хэрэгжүүлж байгаа "Green Road" төслийн нэгэн хэсэг болсон энэ утас...
Энэ утас нь ердий нь л нэг утас гэхдээ та энэ утастай байхад таньд ямарч арзетка цэнэглэгч мэтийн зүйлс хэрэггүй..
Учир нь энэ утас нарны энерги ээр өөрийгөө цэнэглэдэг утас юм. Утасаа бүрэн цэнэглэхэд ердөө л аравхан минут л хэрэгтэй... Мөн бас нэг давуу тал нь ус нэвтэрдэггүй... /Энэ санааг хамгийн анх Докомо гаргаж ирсэн/
Нойтон гартай утсаар ярих үе зөндөө гардаг энэ утастай байхад шүршүүрт ч ярьж болно... Юм хөгжнөө гэж...
Эцэст нь гэж хэлэхэд Энэ утас японоос өөр улсад зарагдахгүй. гэдгийн анхаарна уу.
Чи Монгол эсвэл японоос өөр оронд амьдардаг бол мөрөөдөөд ч хэрэггүй.
_________________
..Shut up B!tch..
Top
cali Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар.
Posted: Aug.29.09 12:03 pm
Дархлагдсан Гишvvн
Joined: Jun.16.03 4:33 pm
Posts: 1297
Location: West Side! Softbankiin deer uyiin sharp toshiba ednuus end taardag shd, bas nokia bna.
Harin au, docomo 2 bol yagaad ch taarahgui.
Docomo bol mongoloor mobicom yum blee, hamgiin ih hun ashigladag n yum blee.
_________________
Toyota--->Lexus
Top
Therion. Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар.
Posted: Aug.29.09 4:58 pm
• Moderator
Joined: May.07.08 12:50 pm
Posts: 15031
Location: Токио Хэхэ. Мэдээж хэн ч тэр дээр үеийн утаснуудыг барихгүй шд. Японоос Нокиа авсан Монголоос авсан хоёр нээх ялгаа нээх байхгүй байхаа. Японоос утас авчирч Монголд ашигладаг цаг өнгөрсөөн.. хэхэ. Тийм болхоор 無理 гэж хэлэхэд болно доо.
_________________
..Shut up B!tch..
Top
Therion. Post subject: Re: Японд зарагддаг утаснууд Энэ талаар.
Posted: Aug.30.09 11:32 pm
• Moderator
Joined: May.07.08 12:50 pm
Posts: 15031
Location: Токио
За миний өмнө нь барьж байсан утас...........................Sony EriCSsoN S001 Cyber-ShoT
KDDI au ээс гаргасан нэгэн хүн болгоны сонирхолыг татаж байсан утас. Гурван өөр өнгөтэй. Ногоон шар нь хамгийн гоё санагдсан. Миний мэдэхийн хамгийн өндөр чанартай камератай утас байсан. 8 Megapixel Cyber-Shot гээд боддоо, дээр нь 480×854 VGA LCD дэлгэц. 1:2.8 1=5.9mm линз Кино үзээд орондоо хэвтэж байх ч сайхан шүү. Энэ утасны гол давуу тал нь камерд л байгаан. Өөр тийм илүү юм байхгүй лдээ.. Дэлгэц нь бас маш том. Зураг авахад Дижитал апарат уудаас дутаад байх юм нээх байхгүй. Зүүм нтр сайн хийнэ. Нэг гэм нь бичлэг хийхэд дуу нь жоохон сул сонсогдоод байдаг юм. Энэ утасаар авсан миний өөрийн албумыг үзэхийг хүсвэл ийшээ орж үзээрэй.
Эцэст нь гэж хэлэхэд Энэ утас японоос өөр улсад зарагдахгүй.
_________________
..Shut up B!tch..
AU KDDI Оюутнууд гар утас авахад хөнгөлөлттэй, мөн оюутны хөнгөлөлт гэж хасагддаг оюутныхаа бичиг баримтыг үзүүлээд дугаараа үйлчилгээгээ авдаг
японы үүрэн утасны компани нэгэн шинэ технологийн нэвтрүүлээд байна. Гар утасны тусламжтайгаар байгууллагын дарга ажилтнуудаа юу хийж байгааг хянадаг болох гэнэ. Гар утсанд хөдөлгөөнийг хянадаг акселератор суулгаснаар ингэх боломжтой болжээ.
Японы гар утас нийлүүлэгч “KDDI au” компани ирэх зургадугаар сард усны хамгаалалттай, нарны эрчим хүчээр цэнэглэгдэх гар утас гаргах болсон тухайгаа зарлалаа. “Sharp” корпорацийн үйлдвэрлэж буй уг гар утас нь “KDDI au” компаниас энэ зун худалдаанд гаргах цуврал бүтээгдэхүүний тоонд багтаж байгаа ажээ. Уг гар утас нь дэлхийн хамгийн анхны усны хамгаалалттай, нарны эрчим хүчээр цэнэглэгдэх гар утас гэдгээрээ онцлог, олны анхаарлыг татаж байгаа юм.
“KDDI” компаниас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсны дагуу энэхүү гар утсыг 10 минут цэнэглэхэд л энгийн горимд хоёр цаг цэнэгээ барих хүчин чадалтай гэнэ. Түүнчлэн зайны хүчин чадлын 80 хувийг нарны эрчим хүчийг ашиглан цэнэглэж болох аж. Дэлгэдэг загварын уг гар утасны нүүрэн хэсэгт нарны эрчим хүчийг цуглуулах хавтан байрлуулжээ. Компанийн зүгээс нарны эрчим хүчээр цэнэглэгдэх гар утасны талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй олон нийтэд дэлгэх гэнэ.
Японы гар утасны Компани үйлчилгээнээсээ илүүт технологиороо илүү өрсөлддөг.
No comments:
Post a Comment