Monday, April 26, 2010

Сэдэв : Эх хавтан


Сэдэв : Эх хавтан
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа
Эх хавтан бол компьютер доторх үндсэн электроник хавтан юм. Компьютерийн бүх бүрэлдэхүүн хэсэг ямар нэг байдлаар эх хавтантай холбогдсон буюу харилцаа холбоонд оршдог. Зарим нь шууд эх хавтанд холбогдож зарим нь эх хавтаны оролтод холбогдсон байдаг. Компьютерийн дотор байрлах эх хавтаны үүрэг бол бүх бүрэлдэхүүн хэсгийг хооронд холбогч тавцан болдог юм.

Эх хавтаны төрөл

Эх хавтаны төрөл анги нь CPU хэрхэн бүтээгдсэнээс шалтгаалдаг. Тиймээс эх хавтанг ямар төрлийн суурьтайгаар нь ялгаж болно жишээ нь: Socket A, Socket 478 гэх мэт. Тэгэхээр та эх хавтан худалдан авах гэж байгаа бол ямар төрлийн суурьтай болохыг нь тодруулж, хамгийн гол нь CPU-н үзүүлэлттэй таарч байх ёстой.

Эх хавтан худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Компьютер дээрх бүхий л эд ангиуд эх хавтанд холбогдож байгаа учир компьютерийн бүрэлдэхүүн хэсэг буюу эд ангиудыг эх хавтан худалдан авахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Жишээлбэл: хэрэв та маш олон дотоод холболттой девайс хэрэглэхийг хүсэж байгаа бол 3 PCI slots төрлийн эх хавтан авахад хангалттай. Яг үүнтэй адил их хэмжээний санах ой танд хэрэгтэй бол хангалттай slot-той эх хавтанг сонгон авах нь зайлшгүй юм.

Эх хавтанд мөн Санах ой, График кард, Хатуу диск болон бусад эд ангиудтай холбогдох зөв оролттой байх хэрэгтэй. Хэдийгээр бүх эх хавтан эдгээрийг агуулдаг боловч яг худалдан авах үедээ дахин нэг нягтлан шалгахад илүүдэхгүй. Хэрэв хуучин эд ангиудад шинэ эх хавтанг холбон залгах гэж байгаа бол илүү нарийн хандах хэрэгтэй. Учир нь шинэ эх хавтан хуучин эд ангиудыг дэмжихгүй байх тохиолдол байдаг.
Үндсэн эх хавтангуудын ялгаа бол ижил CPU дэмждэг, гэвч chipset-ийн төрөлд өөр байдаг. Chipset гэдэг нь CPU болон бусад бүрэлдэхүүнүүдийг холбох олон хавтангууд бөгөөд энэ нь эх хавтан дээр байрладаг, мөн олон төрлийн картууд дээр байдаг.
Өөр өөр chipset нь өөр өөр санах ойн дэмжлэг, AGP оролтын хурд, bus хурдын гүйцэтгэлийг үзүүлдэг байна.

Эх хавтаны хурдыг хэмжих

Эх хавтан бол хурдыг нь хэмжихэд хүндрэлтэй байдаг эд ангиудын нэг юм. Ерөнхийдөө бол ижил төрлийн chipset-тэй эх хавтангуудын гүйцэтгэл нь ойролцоо байдаг. Бага зэргийн ялгаатай тал нь эх хавтанг хийсэн материал болон үйлдвэрлэгчийн чанар дээр гарч болно.
Түүний хурдыг хэмжих өөр нэгэн үзүүлэлт бол бусад бүрэлдэхүүн хэсгийн хурдан ажиллах ажиллагааг дэмжих дээд хэмжээ байж болно. Жишээ нь гэхэд эх хавтаны бүрэлдэхүүнийг дэмжих дээд хэмжээ нь FSB (Front Side Bus) байж болно. Хэдийгээр CPU байхгүй байсан ч байсан энэхүү хурдыг дэмждэг. Үүнтэй адилхан санах ойг дээд хэмжээнд дэмждэг бол санах ойн хэсэг хурдан ажиллагаатай байх жишээтэй.
Эх хавтаны Chipset гэж юу вэ?

Chipset нь эх хавтаны сувгаар урсаж байгаа бүх датад хяналт тавидаг. Хамгийн Chipset-н анхдагч үйлдэл нь датаг эх хавтаны байрлах ёстой зөв газарт нь явуулдаг. Чухамхүү Chipset-н тусламжтайгаар л бүх мэдээллүүд зөв бүрэлдэхүүн хэсэг дээрээ байрладаг.

Эх хавтаны бүрэлдэхүүн хэсгүүд

Эх хавтан нь бүр төрлийн бүрэлдэхүүний олон холболтыг агуулж байдаг. Эх хавтан нэмэлт оролт буюу ISA, PCI, AGP болон DIMM суурийг мөн агуулдаг байна. Түүнээс гадна гадаад холболт буюу дууны картын холболт, USB оролт, Паралель оролт, PS/2 оролт буюу гар хулганын орох оролтуудыг агуулдаг. Тэгэхээр эх хавтан нь компьютерийн эд ангиудыг холбогч хамгийн чухал хэсгийн нэг учраас худалдаж авахдаа бүх холболтууд нь тохирдог байхаар сонгох нь их чухал.

latest-intel-core-laptop-computer




Сэдэв : Bios

Сэдэв : Bios
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа
Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай. BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг. Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар, хулгана болон принтер) хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна.
өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм.
Санах ойн хэмжээ нь 128K байдаг байна.Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мөн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог.
BIOS нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг.

BIOS ямар үүрэгтэй вэ?
BIOS-ын биелүүлдэг олон функцуудийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерыг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж, мotherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) -д ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ. Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх нөхцөлд үүнийг BIOS л зөвхөн гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон хэрэглээний программуудын аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн түрүүнд эхний шалгах хэсгийн үйлдлийг хийж эхлэх ба үүнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах төхөөрөмж, элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор хянагдсаны дараа дэлгэц дээр мэдээлэгдэнэ. Харин дэлгэцийн адаптор өөрөө гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ.

BIOS-ын мэдээлэл
BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS-оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал:
BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн нэр
BIOS-ийг үйлдвэрлэсэн он
Процессорын нэр, хурд
Setup программ руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч товчлуур байх нь бий)
Системийн тэмдэгт буюу BIOS-г эсвэл motherboard-ийг үйлдвэрлэсэн компанийн барааны тэмдэг
BIOS ийн сериалын дугаар

Системийн тухай мэдээлэл
BIOS дискнээс үйлдлийн системийг ачаалахын өмнө таны компьютерийн системийн бүтцийн тухай товч мэдээлэл өгдөг. Үүнд:
Processor: (Процессорын (CPU)төрөл):
Coprocessor (дагалдах процессор суурилагдсан эсэх): Ихэвчлэн "Installed" эсвэл "Integrated" гэсэн тодотголтой байдаг.
IDE/ATA Drives: Энэ нь компьютерт суурилагдсан primary master, primary slave эсвэл secondary master, secondary slave дискний тухай мэдээлэл байх ба өөрөөр хэлбэл энэ хэсэг таны компьютерийн хатуу дискний хэмжээ, төрлийг харуулдаг байна.
үндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640 К байдаг
өргөтгөсөн санах ойн хэмжээ:
Cache-ийн хэмжээ
Санах ойн төрөл: Ихэнх системийн хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод төрлүүдийг харуулдаг
Display -ний төрөл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцний талаарх хамгийн ерөнхий мэдээлэл байдаг.
Serial ports: Энэ бол таны компьютерийн оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 3F8h, 2F8h гэсэн утга авдаг.
Parallel ports: Таны компьютерийн оролт ба гаралтын параллел (I/O LPT) портын хаягийн тухай мэдээлэл юм. Хэвийн сонголтоор бол энэ нь 378h гэсэн утга авдаг. Зарим үед 278h, 3BCh гэсэн хаягтай байдаг.

CMOS BIOS
өмнөх хэсгүүдэд BIOS-ийн үүрэг, дэлгэцэнд харуулах мэдээллүүдийн талаар тодорхой бичигдсэн. Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох үед бүх мэдээллээ өөрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм. Харин хадгалагдсан мэдээллээ алдахгүй байхын тулд BIOS-ын микросхемийг 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба энэ нь мөн motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд компьютерийн setup-ын программыг ажиллуулна.

Сэдэв : ADSL гэж юу вэ?

Сэдэв : ADSL гэж юу вэ?
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа
ADSL гэж юу вэ? ADSL нь Asymetrical Digital Subscriber Line гэсэн үгний товчлол бөгөөд орчуулбал Хэрэглэгчийн Тэгш бус хэмт Тоон Шугам гэж болох юм. Тэгш хэмт бус гэж нэрлэгдэж байгаагийн учир нь энэ технологийн интернэтээс татах хурд болох илгээх хурд нь харилцан адилгүй байдагт оршино. ADSL технологийн зарим давуу талаас дурьдвал:
• Телефон утасны шугамаар интернэт болон энгийн яриаг зэрэг дамжуулах учраас интернэтэд холбогдсон үед ярих эсвэл факс явуулж, хүлээн авахад чөлөөтэй байдгаараа телефон шугамд суурилсан бусад интернэт үйлчилгээнээс ялгаатай.
• Энгийн дайл-ап холболттой харьцуулахад хурд өндөр
• Шинээр шугам тусгайлан татах ямар ч шаардлагагүй, учир нь телефон шугамыг ашигладаг

Зарим нэг дутагдалтай талыг нь дурьдвал:
• Энэ холболтын чанар нь телефон шугамын уртаас ихээхэн хамааралтай, та АТС-тай ойр байх тусам сайн ажиллана.
• Өгөгдлийг татах хурд өндөр боловч илгээх хурд нь бага байдаг.
• Үйлчилгээг дурын утсанд холбох боломжгүй байдаг нь хамгийн том дутагдалтай тал юм. МЦХ ХК-ийн суурин утасны сүлжээ нь хэрэглэгч бүрийг хос зэс шугамаар холбосон байдаг ба энэ зэс шугамыг ашиглан интернэтийг телефон яриа болон факст саад учруулахгүйгээр дамжуулдгаараа ADSL нь бусад интернэт үйлчилгээнээс ялгарч чаддаг. Энгийн телефон шугам нь зөвхөн яриаг дамжуулах зориулалттай давтамжаас илүү их давтамжийг дамжуулах хүчин чадалтай бөгөөд хүний яриа болон утсаар дамжуулагдаж байгаа бүх чимээ нь 0-3400Герц байх бөгөөд энэ үзүүлэлт нь хэрэглэгчийн телефон шугамын дамжуулах хүчин чадлын багахан хувийг эзэлдэг. Ашиглагдаагүй үлдсэн орон зайг интернэт дамжуулах үйлст ашиглахад болохгүй нь юу билээ. DSL технологийн үүссэн гол үндэс нь орчин үеийн телефон төхөөрөмжүүд нь энгийн аналог өгөгдлийг бус тоон өгөгдөл дамжуулах болсноороо телефон шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлсэн явдал болой.
ADSL технологийн гол дутагдалтай тал нь ADSL төхөөрөмжөөс хэрэглэгч хэр хол байгаагаас чанар нь шалтгаалдагт оршино. Шугамын урт ихсэх тутам холболтын чанар муудаж хурд буурдаг. Шугамын уртын дээд боломж нь 5460 метр байх бөгөөд энэ нь газар доогуур татагдсан зэс шугамын уртыг илэрхийлж байгаа болохоос АТС-ээс хэрэглэгчийн оршин буй зайг илэрхийлж буй хэмжээ биш гэдэг нь ойлгомжтой бизээ. ADSL технологийн хурдны дээд боломж нь 1820 метрт 8 мегабитээр татаж, 640 килобитээр илгээдэг.

Олон улсын туршлагаас үзэхэд одоогийн байдлаар 1,5 мегабитээр татаж, 64-640 килобитээр илгээх нь хамгийн тохиромжтой бөгөөд найдвартай хурд хэмээн тооцогдож байна. ADSL технологид энгийн телефон шугамыг өндөр хурдны интернэтийн шугам болгон хувиргах CAP болон DMT гэсэн хоёр үндсэн стандарт мөрдөгддөг. Сигналыг хуваах CAP (Carrierless Amplitude Phase) Стандарт нь утасны шугамын сигналыг гурван сувагт хуваах агаад шугамаар дамжигдах яриа нь 0-4КГц-ийн сувгаар, илгээх суваг нь 25-160КГц, татах суваг нь 240килогерцээс эхлэн шугамын урт болон шуугианаас хамааран харилцан адилгүй хязгаарт байх боловч хамгийн дээд хязгаар нь 1.5мегагерц байдаг. Сигналыг хуваах DMT (Discrete Multitone)
Стандарт. Энэ стандарт нь сигналыг тусдаа сувагт хуваадгаараа өмнөхтэй адил боловч татах болон илгээхэд зориулж хоёр том сувагт хуваадаггүй, харин 4КГц-ийн өргөнтэй 247 тусдаа сувагт хуваадаг. Эдгээр тусдаа сувгууд нь ADSL төхөөрөмжийн ажиллагааны үед автоматаар байнга хянагдах агаад илгээх болон хүлээн авах үйлдэлд хамгийн тохиромжтой сувгуудыг үргэлж эрж сонгож байдаг. Өөрөөр хэлбэл энэ стандарт нь нэг зэс шугамыг 4КГц-ийн өргөнтэй 247 тусдаа шугам болгон хувааж тэдгээрийн тусламжтайгаар өгөгдөл болон яриаг нэгэн зэрэг бие биедээ нөлөөлөхгүйгээр дамжуулах боломж олгодог юм. "Миком" компанийн ADSL-ийн төхөөрөмжүүд энэ стандартаар ажилладаг