Thursday, December 3, 2009

Сэдэв : Флаш программын үндсэн ойлголтууд

Сэдэв : Флаш программын үндсэн ойлголтууд
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа
Флаш программын үндсэн цонх нь Titlebar, Menubar, Drawing Tools, Work area гэсэн дэд хэсгүүдийг өөртөө агуулдаг.

1. Titlebar - Гарчигийн хэсэг

Энэ хэсэгт таны хийж байгаа Флаш киноны (Цаашид Movie гэж хэлеэ) нэр харагадана. Программ ачааллаж эхлэх үед автоматаар шинэ Movie үүсдэг. Нэр нь Untitled-1, Untitled-2 гэх мэтээр нэрлэгдсэн байна.

2. Menubar - Цэсний хэсэг

Энд флаш программын хийж чадах бүх үйлдэл, командуудыг агуулсан цэснүүд байрладаг. Эндээс сонголт хийж Movie гээ байгуулж хийнэ.

3. Drawing Tools - Зураг хэрэгсэлүүд

Энд элдэв дүрс засаж янзлах, хэлбэр гарган зурах, тайрч таслах, тодорхой хэсгийг сонгох, огтлох, өнгөөр будах, арилгах гэх мэт үүргүүдийг гүйцэтгэж чадах хэрэгсэлүүд байрладаг.

4. Work Area - Ажлын хэсэг

Энэ нь яг таны флаш киногоо бэлдэх ажлын хэсэг бөгөөд энд зураг, дүрс, дуу, видеогоо оруулж ирэн Movie - г бэлдэнэ.

5. Properties - Төлөвийн хэсэг

Энд тухайн Флаш Movie - ны хэмжээ, фон өнгө, нэг секундэд гарах кадрын тоо зэргийг зааж өгдөг. Энэ Properties хэсэг нь ямар нэгэн Movie clip, Button, Graphic, Shape, Text сонгосон эсгээс шалтгаалан өөрчлөгдөн, тухайн сонгосон хэсгийн төлөв, шинж чанарыг харуулна. Энэ хэсгээс төлөвийг өөрчилж болно. Ж.нь: Та Text бичээд түүнийгээ нэг товшин идэвхижүүлэх үед тухайн текстийн фонтын стиль, үсгийн өнгө, хэмжээ зэрэг нь харагдана.

No comments:

Post a Comment