Их сургуульд орсон эрхэм анд таньд амжилт хүсье. Та эрдмийн энэ уурхайд орсноор юуг хамгийн сайн сурах вэ? гэдэг асуулт толгойд чинь байнга эргэлдэж байх ёстой. Эцэг эх, багш нар чинь чамайг мэргэжилдээ сайн, чадварлаг боловсон хүчин болоорой гэж сургаж байвал миний бие нэг талаар нь үүнийг үгүйсгэж байгаа юм шүү. Ингэж хэлэх шалтгаан маш олон байна. Харин миний хувьд эрхэм та Их сургуульд суралцах хугацаандаа дээд боловсрол эзэмшихийн хамт зөвөөр уншиж, бичих чадварыг эзэмших нь чухал болой. Үсэг холбож уншиж, бичих нь амархан санагдах авч Бүтээлчээр/Critical thinking/ уншиж, бичих нь дээд боловсрол, мэргэжил эзэмших хамгийн анхны арга áàðèë þì. Манай боловсролын систем хүүхдүүдийг 10 жилийн хугацаанд энэ арга зүйд сургаж чадаагүйн улмаас “бариагүй ч номгүй, барьсан ч чиггүй” олон хүүхдүүдийг оюутны ширээнд шилжүүлдэг. Тэднийг бид их сургуульд хүлээн аваад реферат, бие даалт, эссе зэргээр бас дахин хуулан бичлэг хийлгүүлж мэдээллийн үнэ цэнэ, зохиогчийн эрх, тэр ч бүү хэл өөрийн үзэл бодлыг үл ойшоодог “хуулан бичигч”-дийг бэлтгэдэг нь харамсалтай. 4 жилийн турш ихэнхдээ хуулан бичлэг хийсэн оюутнууд “дипломын ажил”-ыг өөрийнхөөрөө бичих нь нэн ховор байдаг.
Оюутнууд áèä бүхэн нэг их удалгүй бүх хичээлүүд дээрээ багшийн өгсөн даалгаврыг хийхийн тулд төрөл бүрийн зүйл бичиж эхлэнэ. Хамгийн харамсалтай нь ихэнх оюутнууд маань цагийг нь тулгаж байгаад “уншихгүйгээр” бие даалт, реферат, эссе гээд баахан хуулан бичлэг хийх байхдаа. Иймээс аль болох тэр хуулан бичлэгийг хийлгэхгүй байхын үүднээс гадаадын их сургуулиудад оюутнуудын бичлэгийн ямар хэлбэрүүд байдгийг чадан ядан бичихийг хичээлээ.
Бүх бичлэгийг нь 4 хэсэгт хуваадаг. 1. Ердийн бичлэг. 2. Албан бичлэг. 3. Утга зохиолын бичлэг. 4. Эрдэм шинжилгээний бичлэг. Эд бүгдээрээ тус тусдаа төрөл хэлбэрүүд, бичлэгийн стандарттай байдаг. Их, дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнууд онолоор олж авсан мэдлэг, туршлагаа Article, Report, Review paper гэсэн бичлэгүүдээр илэрхийлдэг. Оюутнууд хичээлийн тухайн сэдвүүдийн хүрээнд өөрийн туршлага дээр үндэслэн бичихийг РЕПОРТ гэж хэлнэ. Репортууд нь Эссе бичлэгийн үндсэн зарчмаар бичигддэг. Репорт нь номын товчлол, эрдэм шинжилгээний илтгэлийн, сэдвийн болон дадлагын тайлангийн, шалгалтын гээд олон төрлөөр бүх хичээлүүдэд өргөн хэрэглэгддэг байна. Çà åð íü èíãýýä áîäîõëîîð îþóòàí áèäíèé íýã òîì áàõàðõàë þì áîëîâ óó? ãýæ áè áîäîæ áàéíà.
¿ãèéí òîî:320
No comments:
Post a Comment