Saturday, December 5, 2009

íýã í¿¿ð îð÷óóëãà: Исаак Ньютонû àìüäðàë

Сэр Исаак Ньютон (Sir Isaac Newton, 1643 оны 1 сарын 4 - 1727 оны 3 сарын 31 [хуучны тооллоор 1642.12.25 - 1726.3.20]) нь Английн физикч, математикч, одон орон судлаач, байгалийн философич, алхимич, теологич байжээ. Түүний 1687 онд хэвлэгдсэн Байгалийн философийн математикийн зарчмууд (Philosophiæ Naturalis Principia Mathematica) нь шинжлэх ухааны түүхэн дахь хамгийн их нөлөөтэй ном гэгддэг байна. Тэрээр энэхүү номондоо бүх ертөнцийн таталцлын хууль болон хөдөлгөөний гурван хуулиудыг тодорхойлсон бөгөөд дараагийн гурван зууны туршид ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэлд давамгайлж, орчин үеийн инженерчлэлийг эхлүүлсэн сонгодог механикийн салбарыг эхлүүлжээ. Ньютон нь Кеплерийн гаригуудын хөдөлгөөний хуулиуд ба өөрийнхөө таталцлын хүчийн онол хоёр бие биендээ нийцэж байгааг харуулан, дэлхийн дээрх зүйлүүд ба сансарт буй зүйлүүд ижил байгалийн хуулиудад захирагддагийг үзүүлсэн байна. Үүний үр дүнд нарыг нарны аймгийн төвд буй гэдгийг бүрмөсөн батлаж, шинжлэх ухааны хувьсгалыг улам хөгжүүлжээ.
Механикийн салбарт тэрээр импульс хадгалагдах хууль ба өнцгийн импульсийн хуулийг тодорхойлсон байна. Гэрлийн салбарт ойдог дуран авайг зохион бүтээж, цагаан гэрэл призмээр дамжихдаа задардгийг ажиглан өнгөний хуулийг нээжээ. Тэрээр мөн хөргөлтийг хуулийг нээж, дууны хурдыг судалсан байна.
Математикт Готфрид Лейбництай хамт интеграл ба дифференциал тооллыг хөгжүүлжээ. Мөн биномын теоремыг нээж, функц дахь язгууруудын тоог тооцоолох "Ньютоны арга"-г гаргаж, хүчний цувааг судлахад оролцсон байна.
Шинжлэх ухааны түүхэнд хэн илүү их нөлөө үзүүлсэн бэ хэмээх 2005 оны Хааны нийгэмлэгийн судалгаанд Ньютоныг Альберт Эйнштейнээс илүү их нөлөө үзүүлсэн гэсэн дүн гарчээ.
Эшлэл
1. ↑ 1.0 1.1 Ньютоны үед Европт хоёр цагалбар хэрэглэж байсан: Юлийн буюу Хуучин цагалбар Британи болон Хойд Европ (протестант), Зүүн Европын зарим хэсэгт хэрэглэгдэж байсан бол Грегорийн цагалбар буюу 'Шинэ цагалбар' Европын католик шашинт хэсэгт хэрэглэгдэж байв. Ньютоныг төрөхөд Грегорийн цагалбарын өдөр Юлийн цагалбараас арван хоногоор түрүүлж байсан тул Ньютон Юлийн цагалбараар 1642 оны 12 дугаар сарын 25-нд Зул сарын баяраар төрсөн боловч Грегорийн цагалбараар 1643 оны 1 дүгээр сарын 4-нд төржээ. Түүнийг нас барах үед цагалбаруудын хоорондох хоногийн зөрөө 11 болсон байв. Түүнчлэн 1752 онд Британид Грегорийн цагалбарыг нэвтрүүлэхээс өмнө Английн шинэ жил (хуулийн болон бусад иргэний зорилгоор) 1 дүгээр сарын 1-нд бус харин 3 дугаар сарын 25-нд эхэлдэг байлаа ('Хатагтайн өдөр'). Өөрөөр заагаагүй бол энэ нийтлэлийн бусад огноог Юлийн цагалбараар тавьсан болно.
2. ↑ Mordechai Feingold, Barrow, Isaac (1630–1677), Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, September 2004; online edn, May 2007; accessed 24 February 2009; explained further in Mordechai Feingold " Newton, Leibniz, and Barrow Too: An Attempt at a Reinterpretation"; Isis, Vol. 84, No. 2 (June, 1993), pp. 310-338
3. ↑ Dictionary of Scientific Biography, Newton, Isaac, n.4
4. ↑ Gjersten, Derek (1986). The Newton Handbook. London: Routledge & Kegan Paul.
5. ↑ Westfall, Richard S. [1980] (1983). "Never at Rest: A Biography of Isaac Newton. Cambridge: Cambridge University Press, 530–1.

No comments:

Post a Comment